Энэ өдрүүдэд УБТЗ-ын Сайншанд зангилаа үүсч байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа билээ. Анх 1956 онд Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүдийг холбосон төмөр замыг ашиглалтад оруулснаар Сайншанд төмөр зам хэмээх их айлын түүх эхэлсэн. Сайншанд зангилаа хэмээх их айлын харьяанд Сайншанд өртөө, Сайншанд татах хэсэг, Дохиолол холбооны 3-р анги, Замын 4-р анги, Эрчим хүч ус хангамжийн 2-р анги, Барилгын ашиглалт үйлчилгээ 3-р анги, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Сайншанд төв, Хараацай цэцэрлэг багтдаг.
Тус зангилааны 60 жилийн ойн баярын хурал 2016 оны 8-р сарын 5-ны өдөр Сайншанд төмөр замын Соёлын ордонд болж аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, УБТЗ ХНН-ийн замын дарга Л.Пүрэвбаатар, Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан Замын орлогч дарга Н.А Гук, Сайншанд өртөөний дарга Ё.Ёндонноров нар болон бусад харьяа байгууллагын удирдлага, төмөр замын байгууллагад ажиллаж байсан өндөр настнууд, одоо ажиллаж байгаа шинэ цагийн төмөр замчид оролцлоо.
Хүрэлцэн ирсэн хүндэт зочид болон аймгийн ИТХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлж амжилт хүсч төмөр замын мэргэжлийн салбарт үр бүтээлтэй өөрийн эрхэлсэн ажилдаа амжилт гарган, бусдыгаа манлайлж байгаа зарим хүмүүст төрийн дээд одон медаль, УБТЗ-ын шагнал, яамны шагнал, аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр гардуулан өглөө.
Үүнд: Төрийн дээд Алтан гадас одонгоор:
Ж.Ширнэн /Замын 4-р анги/
Дорноговь аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр
Э.Одгариг /Дохиолол холбооны 3-р анги/
О.Амар /Дохиолол холбооны 3-р анги/
Сайншанд татах хэсгийн 60 жилийн ойн баярын хурал Саранхөхөө театрт боллоо
Мөн энэ өдрийн 16:00 цагт Саранхөхөө театрт Сайншанд татах хэсгийн түүхт 60 жилийн ойн баярын хурал болж, ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан Замын орлогч дарга Н.А Гук болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, ажил үйлсээрээ тэргүүлсэн зарим нэг хүмүүст төрийн дээд одон медаль, салбарын шагналууд болон аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөл гардуулан өглөө. Сайншанд татах хэсгийн харьяалалд Замын-Үүд эргэх депо, Чойр солилцох тасаг, Айраг хэсэглэл багтдаг. Чойр-Сайншанд-Замын-Үүд хэсэглэлд 580 километр замд ачаа, сэлгээ, зөөвөр, орон нутгийн болон олон улсын зорчигчийн галт тэргэнд үйлчилж тээвэрлэлтийн үйл ажиллагааг хийдэг. Сайншанд татах хэсэг нийт 800 гаруй ажиллагсадтайгаар галт тэрэгний тасралтгүй үйл ажиллагаа болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж байна.
Төрийн дээд одонг Алтан гадас одонгоор:
Г.Батзориг /Замын-Үүд эргэх депогийн машинист/
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
н.Өлзийбат /Замын-Үүд эргэх депогийн түлш түгээгч/
Дорноговь аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр:
У.Улаанхүү /Сайншанд татах хэсгийн шаварчин, будагчин/
Г.Мягмар /Сайншанд татах хэсгийн сантехникийн засварчин/
Дорноговийн үе үеийн төмөр замчдадаа түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе!