ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймаг, Шизүока мужийн хамтын ажиллагааны 5 жилийн ойг тэмдэглэлээ

2016-08-07

Дорноговь аймаг 2011 онд Япон Улсын Шизүока мужтай хамтын ажиллагааны гэрээг байгуулсны 5 жилийн ой нь энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгаас 60 гаруй төрийн албан хаагч, эрүүл мэндийн салбарт 10 гаруй мэргэжилтэн Шизүока мужид туршлага судалж 197 сурагч, 12 багш тус мужид аялж тус орны ололт амжилт, үсрэнгүй хөгжил, соёл ёс заншилтай танилцаад байгаа бол харин Шизүока мужаас 50 орчим сурагч солилцоогоор Дорноговь аймагт айлчилж, нүүдэлчдийн соёл ёс заншилтай танилцсан.
Хамтын ажиллагааны 5 жилийн ойд зориулан 2016 оны 8-р сарын 07-ны өдөр бэсрэг наадмыг зохион байгууллаа. Энэхүү бэсрэг наадамд Дорноговь аймгаас аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Япон улсын талаас тус мужийн захирагч Кавакацү Хэйта тэргүүтэй 20 орчим бүрэлдэхүүнтэй төлөөлөл, ахлах сургуулийн 30 сурагч багшийн хамт хүрэлцэн ирж, үзэж сонирхлоо. 
Шизүока муж, Дорноговь аймаг цаашид хамтын ажиллагаагаа оюутан солилцоо, эрүүл мэндийн салбар зэрэг олон салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа хоёр талын удирдлагууд илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%