ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Эрүүл мэндийн салбарынхан баяраа тэмдэглэлээ

2016-08-11

Жил бүрийн 8-р сарын 2 дахь долоо хоногийн ням гаригт Монгол орон даяар Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр тохиодог бөгөөд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ҮЭХ-оос 2016 оны 8-р сарын 11-ний өдөр “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэлээ.
Энэхүү баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ҮЭХ-ны дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Нямгэрэл оролцон, тус салбарт ажиллаж буй ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн цаашдын ажилд нь амжилт хүслээ. 
Энэ үеэр өөрийн авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан шилдэг тэргүүний ажилтнуудад аймгийн ИТХ-ын өргөмжлөл, засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө. Аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар дараах хүмүүс шагнагдав. Үүнд: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн жолооч Ц.Бямбадорж, дотрын тасгийн ахлах сувилагч Ю.Дэлгэрмаа.
Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд бие сэтгэлээ харамгүй зориулсан, зориулж яваа үе үеийн эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад ажлын амжилт, сайн сайхныг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%