Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит III хуралдаан 2016 оны 8-р сарын 17-ны өдөр боллоо. Энэхүү хуралдаанаар аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, зардал гаргах тухай мөн энэ сарын 8-10-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Азбаяраар ахлуулсан ажлын хэсгийхэн Замын-Үүд суман дахь орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, газар эзэмшүүлэх ашиглуулах олголтод хяналт тавих, шалгалт хийсэн ажлын тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, аймгийн Засаг даргад чиглэл хүргүүлэхээр шийдвэр гаргалаа.
Хуралдааныг орон нутгийн DSB, MNT телевиз болон Dmedia агентлаг сурвалжиллаа.