ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Мандах наран” хорооллын эхний ээлжийн орон сууцны шавыг тавилаа

2016-08-30

Монгол Улсын Засгийн газар, Дорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан 1000 айлын орон сууцны “Мандах наран” хорооллын эхний ээлжийн 260 айлын 5 давхар, дороо автомашины зогсоол бүхий 4 блок барилгын шав тавих ёслол 2016 оны 8-р сарын 30-ны өдөр Сайншанд сумын 2-р багийн нутагт дэвсгэрт болж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Далай ламын Найчүн Чойжон Түвдэнготов лам, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, албаны бусад хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгатайгаар концессын гэрээгээр байгуулах уг иж бүрэн цогцолбор бүхий орон сууцны хорооллын гүйцэтгэгчээр “Гантулга трейд” ХХК ажиллаж байгаа бөгөөд Замын-Үүд суманд мөн барихаар төлөвлөжээ. Энэхүү орон сууцны хорооллын төсөл нь өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, малчдыг хямд орон сууцаар хангах зорилгоор хэрэгжиж байгаа юм. Иргэд та бүхэн хорооллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон 9595-2450, 9595-2560 дугаараас аваарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%