ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

2016-09-01

2016 оны 9-р сарын 1-ний энэ өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Алтанбаатар, Ж.Болор-Эрдэнэ нар өөрийн сонгогдсон тойрог болох Сайншанд сумын төмөр замын 4, 7-р багт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Хараацай” цэцэрлэг, 12-р цэцэрлэг, ЕБ-ын 3-р сургуулийн нээлтэд, Тэргүүлэгч С.Одбаяр, А.Хатансайхан нар ЕБ-ын 2-р сургууль, Тэргүүлэгч Т.Азбаяр ЕБ-ын 5-р сургууль, Төлөөлөгч Б.Жаргалсайхан 10-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцон сурагч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт багш ажиллагсдад мэндчилгээ дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 3-р сургуульд иж бүрэн зөөврийн 10 компьютерыг бэлэглэснийг аймгийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид гардуулан өглөө. Тус сургууль 2016-2017 оны хичээлийн шинэ жилд 63 багш ажиллагсадтай, 29 бүлэгт 810 хүүхэд суралцаж байгаа бөгөөд түүхт 60 жилийн ойгоо тун удахгүй тэмдэглэх юм байна. 
Мөн энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэх Улаанбаатар төмөр замын харьяа төмөр замчид, тэдний үр хүүхдийг сурган хүмүүжүүлдэг сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох “Хараацай” цэцэрлэг нь 30 ажиллагсадтай, 263 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Ирээдүйн төмөр замчдыг бэлтгэж байгаа тус цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсч, авьяаслаг хүүхдүүд, багш нарын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. 
2016 оны 2-р сард орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 150 хүүхдийн 12-р цэцэрлэгт 2016-2017 оны хичээлийн шинэ жилд 25 багш ажиллагсадтай, 6 бүлэгт 202 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэгийн хувьд техник тоног төхөөрөмжийн хангалт сайн ч, тоглоомын хангамж дутагдалтай, биеийн тамирын өрөөгөө тохижуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
ЕБ-ын 2-р сургуулийн хувьд энэ хичээлийн шинэ жилд 48 бүлэг 1560 сурагч, 88 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1 дүгээр ангид 6 настай 176 сурагч шинээр элсэн орчээ. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Ч.Отгонбаяр, ИТХ-ын Тэргүүлэгч С.Одбаяр, А.Хатансайхан нар оролцож, Боловсролын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан баг ангийн сургалтын менежер Б.Аззаяа, бага ангийн багш Г.Оюунчимэг нарт тэмдгийг нь гардуулан өглөө.
Дорноговь аймгийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн шинэ жилд 22 сургуульд 12500 орчим сурагч суралцах бөгөөд төрийн өмчийн 28, төрийн бус өмчийн 4 цэцэрлэгт нийт 4600 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших юм. Дорноговь аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ЕБ-ын сургууль, мэргэжлийн сургууль болон их дээд сургуулиудад ажиллаж буй багш ажиллагсад, нийт суралцаж буй сурагчид, оюутнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурлага, урлаг, спорт өндөр амжилт хүсье. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%