ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Хятад-Монгол-Орос улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна

2016-09-05

Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны БНХАУ-ын Эрээн хот дахь чуулга уулзалт амжилттай болж байна.
Энэ удаагийн форумын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараар ахлуулсан багийн бүрэлдэхүүнд УИХ-ын Дэлгэрсайхан Гадаад харилцааны яамны дэд сайд Батцэцэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Сугарбат, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Энх-Амгалан Гадаад харилцааны яамны гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Булган, Байгаль орчин аялал жуулчлалын яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Маргад БСМШУС-ын яамны ерөнхий боловсролын газрын дарга Болормаа Хүнс хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батхүү, Гаалийн ерөнхий газрын Боомтын газрын дарга Батсүх, Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул Золзаяа нараас гадна хилийн ойролцоох аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нар холбогдох хүмүүс, Дорноговь аймгаас аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцож байна.
“Нэг бүс 1 зам” стратегийн хамтын ажиллагааг улам урагшлуулахын тулд Хятад улсын торгоны зам, Монгол улсын тал хээрийн замтай холбогдон ОХУ Европын эдийн засгийн нийгэмлэг Хятад- Монгол- Орос 3 улсын эдийн засаг худалдааны харилцааг бататгах үүднээс Хятад олон улсын худалдааны дэмжлэг үзүүлэх зөвлөл нь Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газартай хамтран 2016 оны 09-р сарын 03-наас 2016 оны 09-р сарын 07-ний өдөр хүртэл Өвөрмонголын Эрээн хот болон Шилийн хотод “2016  Хятад улсын Эрээн хотын Хятад- Монгол-Орос эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форумыг зохион байгуулж байна.
Энэ удаагийн форумыг Хятад улсын худалдааны дэмжлэг үзүүлэх зөвлөл, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар  Монгол улсын Засгийн газар болон худалдаа аж үйлдвэрийн нийгэмлэг, ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн нийгэмлэг, ОХУ-ын Буриадын Бүгд найрамдах улсын засгийн газар, ОХУ-ын Иркутскийн засгийн газар хамтран зохион байгуулж байна. Мөн форум нь бүс нутгуудын дэд бүтцийн холболтыг ахиулах, боомт болон худалдаанд хялбар үйлчилгээ үзүүлэх, соёл, аялал жуулчлал, боловсрол, банк санхүү зэрэг олон талын хамтын ажиллагааны ойлголтод хүрэх аж.
Тус удаагийн форумыг “Эдийн засгийн коридорыг хамтран байгуулж уялдаатай хөгжлийг ахиулах сэдвийн дор зохион байгуулж байгаа ба бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, эдийн засаг худалдааны хурал семинар  төслийн танилцуулга хэлбэрээр  Монгол Хятад Орос улсын Орон нутгийн засгийн газар болон аж ахуйн нэгжүүд нь худалдааны харилцаа, хүмүүнлэгийн ухааны солилцоо, соёл аялал жуулчлал харилцаа холбоо хил дамнасан эдийн засаг зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны орчинг байгуулахын төлөө үйлчилгээг нийлүүлж хамтын ажиллагаанд дэмжэг үзүүлэн хөгжлийг урагшуулахад чиглэж байгаа бөгөөд энэ удаагийн форум 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Форум нь  зөвшилцөл, тусгай сэдэвт үзэсгэлэн, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, төслийн сурталчилгаа, компани нэгжүүдийн хамтын ажиллагаа зэргээс бүрдэж, 5 хоног үргэлжлэх юм. Форум, нөхөрсөг ярилцлага, танилцах, тайлангийн хурал зэргээр дамжин, эх газрын хил дагуу бүс нутгийн дэд бүтцийн түншлэлийг ахиулах, боомтын бүрдүүлэлт, худалдаанд тус дөхөм үзүүлэх, соёл аялал жуулчлал, боловсрол, санхүү зэрэг талаар олон хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрэх болно. Арга хэмжээнд оролцсон компани нэгжүүд уул уурхайн нээх ашиглалт, арилжаа худалдааны ложистик, хил дамнасан цахим худалдаа, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарт нийтлэг зорилт тогтоох буюу хэлэлцээр хйих юм. Эрээн хотын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн арга хэмжээнд олон улсын стандартын 430 гаруй лангуу буюу онцгой засаж чимэглэсэн лангуу ажиллуулж, түүнчлэн ордны гаднах үзэсгэлэнгийн бүсэд машин тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, хувцас, өдөр тутмын хэрэгсэл, уул уурхайн бүтээгдэхүүн, үндэстний гар урлалын бүтээгдэхүүн зэргийг үзэсгэлэнд тавьжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Хятад, Монгол улс, Орос, Пакистан, Энэтхэг, БНСУ зэрэг орон, бүс нутгийн 400 гаруй компани оролцсон байна. Эдгээрийн дотор Хятадын Тайвань, Хятадын Хонконгийн бүс нутгийн 47 компани үзэсгэлэнд оролцож, манай улсаас 270 гаруй ААН оролцож байгаа аж. 5 өдөр үргэлжлэх тус форумд дээд түвшний 7 хэсэг салбар хуралдаануудыг зохион байгуулж байна.
Энэхүү 7 хэсэг салбар хуралдаанд Аж үйлдвэрийн салбарынхны дээд хэмжээний уулзалт, Хил дамнасан эдийн засаг хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, Хил дамнасан ложистик электрон хамтын ажиллагааны уулзалт, аялал жуулчлалын хамтын ажиллагааны уулзалт, боловсролын салбарын хамтын ажиллагааны уулзалт, банк санхүүгийн инновацийн хамтын ажиллагааны уулзалт гэсэн хэсгүүдэд хуваагдаж явагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%