ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5-р хуралдаан боллоо

2016-09-14

Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит V хуралдаан 2016 оны 09-р сарын 13-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Үүнд:

1.Өвөлжилтийн бэлтгэл ажил болон малын гоц халдварт өвчний талаарх мэдээлэл.
2.Шинээр баригдсан болон баригдаж буй орон сууцны чанар, стандарт нь хангалтгүй, энэ ажлын хяналт дутуу байгаагаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар холбогдох төрийн байгууллага, барилгын компани, Сууц өмчлөгчдийн холбоод, иргэдийн төлөөллүүдийг оролцуулсан сонсгол, хэлэлцүүлгийг 2016 оны 09 дүгээр сарын 28-нд зохион байгуулахаар боллоо.
3.Монголын Нутгийн Удирдлагын Холбоотой хамтран ажиллах санамж бичгийг батлах.
4.Орон нутгийн өмчийн эд  хөрөнгийн улсын үзлэг, тооллогын 2016 оны дүн.
5.Зарим байгууллагуудад аудит оруулуулах санал.
6.Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 29-нд хуралдуулахаар боллоо.
7.Дорноговь аймгаас олимпийн хүрэл медаль авсан Б.Ууганхүүд хүндэтгэл үзүүлэх талаар.
8.Зарим тэргүүний хүмүүсийг төрийн дээд шагналд уламжлах.

Хуралдааныг орон нутгийн DSB, MNT телевиз сурвалжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%