Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цаг уурын станцын барилгын нээлт энэ оны 9-р сарын 21-нд боллоо. Тус барилгын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Энхмэнд, Н.Бүрэнбат нар оролцож тус сумын "Алтан намар" үзэсгэлэн худалдааг сонирхож, үзэсгэлэнд оролцож буй ард иргэд, аж ахуй нэгжүүдийн цаашдын ажилд амжилт хүслээ. Мөн тус сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хилийн цэргийн 0129-р ангийн удирдага, албан хаагчдын үйл ажиллагаа, тэдгээрт тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.