Догшин ноён хутагтын өлгий нутаг Дорнын говийн ахмад настан, азай буурлууд та бүхнийхээ амар мэндийг эрж, айлтган мэндчилж байна. Та бүхэн сайхан намаржиж байна уу?
Улс, эх орныхоо сайн сайхан хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан ажиллаж, үр хүүхэд, ач зээдээ үлгэр дуриалал болж, үнэтэй сургаалаа хайрлан ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Монголын ахмадын өдрийн баярын мэндийг хүргэхийн ялдамд эрүүл энх, урт удаан насалж үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахыг хүсэн ерөөе.
Төр улс минь түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр