Эх орны хөгжил цэцэглэлтийн цөм болсон хүүхэд, залуучуудад боловсрол олгох их үйл хэрэгт эрдэм боловсрол, авьяас чадвар, бие сэтгэлээ харамгүй зориулан ажиллаж байсан үе үеийн ахмад багш, эрдэм оюунаа зориулан зүтгэж яваа багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ дэлхийн багш нарын баярын 20 дахь, Монголын багш нарын баярын 50 дахь удаагийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА
С.ТҮМЭНБАЯР