ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговьчууд паралимпийн хүрэл медальтандаа хүндэтгэл үзүүллээ

2016-10-01

Бразилын Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулагдсан “Рио-2016” зуны XV дахь удаагийн паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн төрөлд эх орноо төлөөлөн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Азийн наадмын мөнгөн медальт, Бразилын гран-при тэмцээний хошой аварга, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Болормаагийн Ууганхүүд төрөлх нутгийн ард иргэд, УИХ-ын эрхэм гишүүн, нутгийн удирдлагууд 2016 оны 10-р сарын 01-ний өдөр аймгийн төв талбайдаа хүндэтгэл үзүүллээ. 
Олимпийн медальтнаа аймгийн Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотод 2 өрөө шинэ орон сууцаар мялаасан бол, Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар тоот тогтоолын дагуу Б.Ууганхүүг Дорноговь аймгийн "ХҮНДЭТ ИРГЭН"-ээр өргөмжилж, 1сая төгрөгөөр урамшуулж, аймгийн Хүндэт дэвтэрт мөнхжүүлэхээр болов. Харин Дорноговь аймгийн захиргаа болон төрийн албан хаагчид, ард иргэдээс түүнийг 30 сая төгрөгөөр урамшуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Аймгийн биеийн тамир спортын газраас түүний нэрэмжит олимпийн танхимыг байгуулахаар болсныг энэ үеэр дуулгалаа. 
Бидний бахархалт хүү Ууганхүүг төрүүлсэн эх н.Болормаа, түүнийг энэхүү спортыг хөтөлсөн багш Я.Дорж нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр түүнд зориулан Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчид болон Саранхөхөө театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо, аймгийн Спортын ордонд хичээллэдэг өсвөрийн тамирчид спортын үзүүлбэрүүдээс толилуулав.
Ийнхүү Монгол Улсын түүхэн дэх Паралимпийн хоёр дахь медаль, Дорноговь аймгийн түүхэн дэх анхны олимпийн медальтан болсон нутгийн хүүгээ Дорноговьчууд бахархан, баярлан хүлээн авч ийнхүү хүндэтгэл үзүүлсэн юм.
Дорнын говь нутгаас цаашид олон олон олимпийн медальтан төрөх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%