1986 оны 10 дүгээр сарын 30-ны өдөр анх үүсэн байгуулагдаж байсан МСҮТ эдүгээ 30 жилийн нүүрийг үзжээ. 30 жилийн ойн баярын нээлтийн үйл ажиллагаагаа энэ оны 10 дугаар сарын 07-нд аймгийн Хүүхдийн ордонд тэмдэглэсэн юм. Энэхүү түүхт ойн баярын үйл ажиллагаатай давхцаж 120 оюутны дотуур байр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Ойн баярын арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар улс, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон уул уурхай, барилга, хүнс үйлдвэрлэлийн мэргэжлийн ажилчид хамгийн хэрэгцээтэй байгаа энэ цаг үед мэргэжлийн ажилтан болохоор энэ сургуулийг сонгон суралцаж байгаа оюутан залууст мөн үе үеийн удирдлага, багш, ажилтан , албан хаагчдын цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөв.