Дорноговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10-р сарын 17-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг ард иргэд та бүхэнд хүргэж байна.
Хур тунадас: 10-нд нутгийн хойд хэсгээр, 15нд ихэнх нутгаар цас, нойтон цас орно. Бусад хугацаанд орохгүй.
Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-15-нд нийт нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Агаарын температур: Агаарын температур 11-нээс нийт нутгаар дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө нийт нутгаар 15-20 градус дулаан байна. 16-наас нийт нутгаар хүйтэрнэ.
Эх сурвалж: Дорноговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний алба