77 жилийн түүхт дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн гэр бүлийн гишүүн Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн үндэсний чуулган 2016 оны 10 сарын 14,15ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Уг чуулганд улс орны өнцөг булан бүрийн 128 мянга гаруй гишүүд дэмжигчдийг төлөөлж 33 дунд шатны хорооны чуулганаас сонгогдсон хүмүүнлэгийн үйлсийн 83 төлөөлөгчид оролцлоо. Дорноговь аймгийг төлөөлж ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Өргөн сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдаваа, Дорноговь аймгийн УЗХороон дарга Д.Зулбаяр нар оролцсон юм.
Үндэсний чуулганыг УИХ-ын гишүүн, МУЗН-ийн ерөнхийлөгч Нямаагийн Энхболд нээж үг хэллээ. Чуулганы гол зорилго нь 2014 онд болж өнгөрсөн чуулганаас хойших үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, эрх зүйн шинэ статус чиг үүргийг хөгжүүлэх арга зам тодорхойлох, дэлхий дахины хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилт, нийгэмлэгийн бүтэц зохион байгуулалтыг илүү оновчтой болгох талаар хэлэлцэн шийдвэрлэж шинэ зорилтоо тодорхойлох явдал байв.
Чуулганы үеэр дараах асуудлуудыг хэлэлцсэн юм.
1.2014 онд болсон чуулганаас хойших хийсэн ажлын тайлан, үр дүн, цаашдын зорилт
2.2020 он хүртэл хэрэгжүүлэх байгууллагынхаа стратеги төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулах
3.МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль,ОУ-ын УЗНийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дүрэм журамд нийцүүлэн үндэсний нийгэмлэгийнхээ дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулах
4.Санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн олон улсын байгууллагын үнэлэлт дүгнэлт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явууллаа.