Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр даамын дэлхийн аваргад оролцох багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Дорноговь аймгийн даамын спортын 26 тамирчин өнгөрөгч 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 10 алт, 11 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж дэлхийн аваргад оролцох эрхээ аваад байна. Аймгийн ИТХ-ын дарга энэхүү тэмцээнд багаа удирдан оролцох дасгалжуулагч Ш.Өвгөн болон тамирчдын төлөөлөлд баяр хүргэн, амжилт хүсээд 1,000,000 төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Турк улсын Измирь хотод 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11-р сарын 7-ний өдөр хүртэл зохион байгуулагдах Дэлхийн даамын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Э.Хүслэн, Н.Налжормаа, Б.Түвшин, С.Энхтүвшин, Б.Сүлдбаатар нар оролцох юм.