ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Эрээн хотын Ардын хурлын дарга Оюунчимэг тэргүүтэй зочид төлөөлөгчид Дорноговь аймагт айлчиллаа

2016-10-23

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Ардын хурлын дарга Оюунчимэг, Соёл боловсрол эрүүл хамгаалах зөвлөлийн дарга Жон Юй Чень, Тамгын газрын орлогч дарга Бо Вэй Дун, Боомт гадаад харилцаа, үндэстэн шашин суртахуун харьяатын асуудал эрхлэх зөвлөлийн дарга Оюунбилэг нарыг 2016 оны 10 дугаар 21-ний өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр улсын хурлын өнөөгийн хамтын ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцав.
Уулзалтын дараагаар аймгийн ИТХ-аас санаачлан хэрэгжүүлж буй Сайншанд хотоос урагш 15 орчим километрт байрлах Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн болон Сайншанд хотын сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, Эрээн хотын адил төстэй байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар судалж, цаашдын хамтын ажиллагаагаа шинэ шатанд хөгжүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%