Монгол Улсад Үйлдвэрлэлийн хоршоолол, ахуй
үйлчилгээний салбар үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ойн баяр энэ өдөр
тохиож байна. Тэртээх 1938 онд анх Дорноговь аймагт үйлдвэрлэлийн
хоршоолол, ахуйн үйлчилгээний салбар маань анх үүсгэн байгуулагдаж эдүгээ
78 жилийн нүүрийг үзжээ. Дорноговь аймгийнхаа ахуйн үйлчилгээний салбарын ажилтан, үе үеийн удирдлага, ахмад ажилчид, энэ салбартай хамтран үйл
ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэнд аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс болон
хувиасаа түүхт 85 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өөрийн
шаргуу хөдөлмөр, амжилт бүтээлээрээ аймаг сум, орон нутгийнхаа хөгжил
дэвшлийн түүхийг бичилцэж яваа говь нутгийнхандаа ажлын өндөр амжилт,
эрүүл энх, хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн зэрэгцээ та
бүхний юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн биелэхийн өлзийтэй
сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхэн баяраа сайхан
тэмдэглээрэй!
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга С.ТҮМЭНБАЯР