ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Үйлдвэрлэлийн хоршоолол, ахуйн үйлчилгээний салбарын 85 жилийн ойн баярын хурал боллоо

2016-10-23

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журмын дагуу нийтийн, ахуйн үйлчилгээний салбарын “Ажилчдын өдрийг-жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Ням гараг” гэж зааж өгсөн байдаг. Энэ жил тус салбар үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ой тохиож байна. 
Харин Дорноговь аймгийн хувьд энэхүү ойн баярыг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Хүүхдийн ордонд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэхүү баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Одбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Хүдэрболд, Дорноговь аймгийн Үйлдвэрлэлийн хоршооллын холбооны тэргүүн Ч.Нарангэрэл болон энэ салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа ажиллагсад оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр Дорноговь аймгийн Үйлдвэрлэлийн хоршоолол, ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүслээ. 
Ахуйн үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан амжилт гаргасан Моломын Бумбага, Загдхорлоогийн Цэцгээ, Дашзэвэгийн Тогоохүү нарыг Дорноговь аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%