Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1.Төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах гэрэлт баганыг сэргээж засварлах тухай
2.Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төслийг зохион байгуулж, сургалтын тов батлах тухай, Сургагч багш, админд нэр дэвшүүлэхийг дэмжих тухай
3.“Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт нийцлийн аудит хийсэн тайлангийн тухай
4.Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх илтгэл
5.Чандмань Илч ХХК-ийн компанийн дүрэм, ТУЗ бүрэлдэхүүнийг батлах тухай (энэ асуудлыг хойшлуулав)
6.Дундговь аймагт зохион байгуулагдах говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганд оролцох тэргүүлэгчдийг сонгох
Тус хуралдаанаар аймгийн Засаг даргад өвөлжилтийн бэлтгэл ажлын чиглэл хүргүүлэхээр боллоо.
Хуралдааныг орон нутгийн DSB, MНТ телевиз болон Dmedia агентлаг сурвалжиллаа.