Дорноговь аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 25ны өдөр “Алтан хэлхээ” гурван үеийн чуулга уулзалт болж өнгөрлөө. Тус чуулга уулзалтад ахмад, залуучууд, хүүхэд багачуудын төлөөлөл болсон 250 гаруй иргэд оролцлоо. Энэхүү чуулга уулзалт нь гурван үеийн холбоог бэхжүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний уламжлалыг өвлүүлэн үлдээх, азай буурлуудынхаа үнэтэй сургаалыг сонсох зэрэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.
Чуулга уулзалтын үеэр Эрдэнэ сумын ИТХ-ын дарга С.Баярхүү аймгийн ИТХ-ын даргын ‘Хүндэт’ өргөмжлөл, шилдэг залуу үеийн төлөөлөл болох ‘Дагшин-Эрдэнэ’ ОНӨААТҮгазрын дарга Ц.Золжаргал, Дохиолол холбооны 3 ангийн хэсгийн ахлах инженер Т.Идэрбаяр нар өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнуулсан юм. Мөн энэ үеэр эм эргэлтийн сан, үйлчилгээний төвийн байр нээлтээ хийж ашиглалтанд орлоо.