ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2016”-д оролцож байна.

2016-11-04

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” нь 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварын тайланг жил тутам гаргаж танилцуулдаг болсон билээ. Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашигладаг байна. Энэ оны судалгааны дүнгээр Дорноговь аймаг 21 аймгаас 10 дугаарт, Өмнөговь аймаг 3 дугаарт, Дундговь аймаг 21 дүгээрт жагссан байна.

Дорноговь аймаг нь ажлын байрны хүрэлцээ сайн, нэг хүнд ноогдож буй зээлийн хэмжээ өндөр, хамгийн олон банкны салбартай, дээд боловсрол эзэмшсэн иргэдийн ур чадвар сайн, шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн төлөв байдал сайн зэрэг үзүүлэлтүүдээр давуу талтай гэсэн судалгаа гарсан байна.

2016 оны 11 дүгээр сарын 3,4-ны өдрүүдэд Дундговь аймгийн төв Мандалговь хотод “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2016” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Тус чуулга уулзалтад Дорноговь аймгийн ИТХ-аас дарга С.Түмэнбаяр, төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, Л.Цэцэгдарь нар оролцож байна. Энэ чуулга уулзалтын гол зорилго нь хөрш зэргэлдээ говийн 3  аймгийн өрсөлдөх чадварын давуу тал болон сул тал, давуу талаа ашиглан хөгжлийн тулгуур салбаруудаа хэрхэн хамтран хөгжүүлж, хөгжлийн жишиг бүс болох талаар хэлэлцэхэд оршиж байгаа юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%