ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Сайншанд хотын дунд сургуулиуд Эрээн хотын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Өнгөрсөн 10 дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын хурлын дарга н.Оюунчимэг тэргүүтэй зочид төлөөлөгчид Дорноговь аймагт ажилласан билээ. Энэ үеэр Дорноговь аймгийн ИТХ-тай урьд өмнө нь хамтран хэрэгжүүлж байсан ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн цаашид боловсрол соёлын болон бусад салбаруудад шинээр хамтран ажиллах боломжийн талаар судлахаар болсон. 
Боловсролын салбарын хамтын ажиллагааны эхлэл болгон Дорноговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул тэргүүтэй аймгийн Боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтэн, Сайншанд хотын төвийн 1, 2, 3, 5-р сургуулийн захирал, сургалтын менежeр, багш нарын төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй баг 2016 оны 11 дүгээр сарын 3, 4-ны өдөр Эрээн хотод ажиллаад ирлээ.
Тус ажлын бүрэлдэхүүн Эрээн хотын Монгол үндэстний бага сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага Моын Багшийн их сургуулийн харьяа Эрээн хотын салбар сургууль, Монгол үндэстний дунд сургууль зэрэг боловсролын байгууллага, Эрээн хотын эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагаар зочилж, Хятад улс ирээдүй хойч үеийн суралцах, өөрийгөө хөгжүүлэх, мөн экологийн боловсрол хэрхэн олгож байгаатай танилцсан бөгөөд тус сургуулиудад Монгол Улсаас хүүхэд залуус ирж суралцахаас гадна Монгол Улсын аймаг, хотуудын Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд Дорноговь аймгаас Сайншанд хотын Хараацай цэцэрлэг л тус улсын Монгол цэцэрлэгтэй хамтын ажиллагаатай байдаг байна. Харин Дорноговь аймгийн Сайншанд хотын Ерөнхий боловсролын сургууль анх удаа хамтын ажиллагаагаа ийн эхлүүлж байгаа юм.
Сайншанд хотын төвийн 4 сургууль эхний ээлжинд багшийг мэргэшүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, сурагчдыг хөгжүүлэх, хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Эрээн хотын монгол болон хятад сургууль, багшийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.
Ийнхүү хамтын ажиллагаа эхлүүлэх боломж олгосон Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын алба, Эрээн хотын Ардын хуралд тус ажлын бүрэлдэхүүнд багтсан захирал, багш нар маш их талархаж байгаагаа илэрхийллээ. 
Хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжих болтугай.

/Мэдээний зураг, хэсгээс болон бүтнээр нь авч ашигласан тохиолдолд эх сурвалжийг заавал дурдана уу./

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%