ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

"Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээнд Сайншанд сумын ЕБ-ын 3-р сургууль түрүүллээ

2016-11-12

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс сургуулийн насны хүүхэд багачуудад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тэмцээнийг нээж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяр үг хэллээ. 
Энэ удаагийн тэмцээнд Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургууль, Сайншанд сумын 3,5-р сургуулийн нийт 70 орчим сурагчид оролцож, мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчдын сорил бөглөх, буухиа тэмцээн гэсэн төрлөөр мэдлэг чадвараа сорин өрөлдсөнөөс 1-р байранд Сайншанд сумын ЕБ-ын 3-р сургуулийн “Эрч хүч” баг орж шилжин явах цом, мөнгөн шагнал авч, 2-р байранд Алтанширээ сумын ЕБ-ын сургуулийн “Жавхаа” баг, 3-р байранд Дэлгэрэх сумын ЕБ-ын сургуулийн “Хүчит шонхор” баг тус тус орсон. Харин Тусгай байрын шагналыг хүүхдүүдээ сайн бэлдэж оролцуулсан Айраг сумын ЕБ-ын сургууль орсон бөгөөд тэмцээнд оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг гардуулан өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%