ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГХУСАЗСЗ-ийн ээлжит хуралдаан боллоо

2016-11-14

Дорноговь аймгийн дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр боллоо. 

Хуралдаанд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, зөвлөлийн гишүүд С.Цэрэнсамбуу, С.Баасанжав, Д.Наран-Отгон, н.Очирбат, П.Ууганбаяр, С.Одбаяр, Ч.Дэнсмаа, Ж.Жаргалсайхан болон зөвлөлийн ажил хариуцсан ажилтан Л.Оюунсүрэн нар оролцож, хуралдааны ирц 71,4 хувьтай байв.Хуралдаанаар Цагдаагийн газрын дарга С.Баасанжав 2016 оны 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал, шалтгаан, тоо баримтын талаар мэдээлэл хийж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. 
Мөн ГХУСАЗСЗөвлөл нийт 14 сумдаар 4 чиглэлд 11 дүгээр сард ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 
Үүнд: 
1.Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд
2.Сайхандулаан, Мандах
3.Айраг, Даланжаргалан ,Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ
4.Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Ханги хилийн боомт

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%