ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГХУСАЗСЗөвлөл Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд суманд ажиллалаа

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр, аймгийн Прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу, аймгийн Тагнуулын хэлтсийн дарга хошууч М.Очирбат, аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа С.Баасанжав, Замын-Үүд сумын сум дундын Шүүхийн тамгын газрын дарга Л.Ганбаатар, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн мэргэжилтэн М.Ууганцэцэг, ХҮБХХэлтсийн мэргэжилтэн Б.Энхтуяа, ИТХ-ын дотоод ажил хариуцсан ахлах ажилтан Э.Мөнхжаргал, ИТХ-ын Гэмт хэрэг, цагаатгал хариуцсан ажилтан Л.Оюунсүрэн, Замын-Үүд сумын Тагнуулын хэлтсийн хурандаа н.Бат-Эрдэнэ, Замын-Үүд сумын ШШГАлбаны дарга дэд хурандаа Б.Баатарчулуун, Замын-Үүд сумын сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.Болорчулуун, Замын-Үүд сум дундын Цагдаагийн хэлтсийн дэд дарга, хошууч Б.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэйгээр аймгийн зүүн, зүүн урд зүгийн сумд болох Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад ажиллав. 
Энэ уулзалтын үеэр ард иргэдтэй уулзан, зөвлөлийн ажлыг тайлагнасан бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар аймаг болон сумдын гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг авч ажиллалаа. 
Уг уулзалтаар Өргөн сумаас 60 орчим, Эрдэнэ сумаас 80 орчим, Замын-Үүд сумаас 80 орчим иргэд оролцож санал бодлоо илэрхийлэв. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 11 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн баруун талын сумд болох Сайхандулаан, Мандах суманд ажиллахаар төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%