ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Орон сууц-Эрүүл, аюулгүй тав тухтай амьдралын баталгаа” хэлэлцүүлгийг Замын-Үүд суманд зохион байгууллаа

2016-11-18

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016.09.15-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу “Орон сууц-Эрүүл, аюулгүй тав тухтай амьдралын баталгаа” хэлэлцүүлгийг Замын-Үүд суманд 2016.11.17-ны өдөр зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт  аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Замын-Үүд сумын ИТХ-ийн дарга Б.Анхбаяр, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, аймгийн  ГХБХБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунсайхан, аймгийн МХГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Ганбаатар, болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын гишүүд, СӨХ-ийн төлөөлөл, барилгын зарим компанийн инженер, техникийн ажилтнууд, оршин суугч иргэдийн төлөөлөл нийт 90 орчим хүн оролцлоо. 
Хэлэлцүүлгийн үеэр 131, 137, 150, 151, 140, 135, 136-р байрны оршин суугчдаас шинээр баригдсан орон сууцны ашиглалтад явцад чанараас шалтгаалан гарч буй эвдрэл гэмтэл, халаалтын асуудал хэзээ бүрэн шийдвэрлэгдэх талаар асуулт тавьж, холбогдох албаны хүмүүс хариулт өгөв.
Мөн аймгийн ИТХ-ын даргын зүгээс Барилгын тухай хууль, салбарын эрх зүйн актыг чанд мөрдөж ажиллах, барилгын явцын хяналтыг сайжруулах, Замын-Үүд суманд барилга барих газар олгохдоо ерөнхий төлөвлөгөөг баримталж ажиллах, асуудлыг шийдвэрлэхдээ нийтийн эрх ашгийг эхэнд тавих, иргэдийн зүгээс орон сууц худалдан авахдаа гэрээний нөхцөлтэй сайтар танилцаж, чанарт сайн анхаарах, иргэдийг хохироосон хариуцлагагүй компанид арга хэмжээ тооцох, хар жагсаалтад оруулах,  иргэдийг мэдээллээр хангах, барилгыг ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд иргэдийн эрх ашгийг хамгаалсан байгууллагын төлөөлөл оруулах, захиалагчийн хяналтыг ГХБХБГ-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг төрийн байгууллагууд болон иргэдэд өгсөн юм.
Хэлэлцүүлгийн дараа ГХБХБГ-аас Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй 3 СӨХ-ны удирдлагуудтай уулзаж, санал солилцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд “Зу-Зу” СӨХ-ийн харьяа Шүүхийн 149-р байранд гүйцэтгэгч “Билэгт багана” ХХК-ний инженер н.Оюунсүрэнг байлцуулан үзлэг шалгалт хийж гарсан эвдрэл гэмтлийг ирэх оны 5 дугаар сард багтаан засварлуулахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%