ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймагт Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэлээ

2016-11-19

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны 25 жилийг Дорноговь аймгийн төв Сайншанд хотын Саранхөхөө театрт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэлээ. 
Энэхүү баярын хуралд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн Залуучуудын холбооны дарга Э.Энхжаргал болон үе үеийн удирдагчдын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тус байгууллагад харьяалагддаг, харьяалагдаж залуу насаа нутаг орныхоо хөгжлийн төлөө зориулж явсан үе үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.
Энэ үеэр эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлсан зарим хүмүүст аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, аймгийн ИТХ-ын өргөмжлөл болон Монголын Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн дурсгалын медалийг гардуулан өглөө.
Үүнд: аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар Цагааны Намжил
Аймгийн ИТХ-ын өргөмжлөл, мөнгөн шагналаар: Чойбаатарын Энхбаатар /Аймгийн Залуучуудын холбооны Тэргүүлэгч гишүүн/, Энхболдын Энхсаруул /Аймгийн Залуучуудын холбооны гишүүн/ 

Баярын хурлын дараагаар аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч, сумдын төлөөлөл, ардын авьяастны бэлтгэсэн хүндэтгэлийн тоглосон боллоо. Энэхүү өдөр тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн төлөөлөл удирдлагуудтай уулзах уулзалт, Гэрэл зургийг үзэсгэлэн, Үндэсний бөхийн барилдаан зэргийг зохион байгуулжээ.
Дорноговь аймгийн Залуучуудын холбоо нь хийж бүтээсэн ажлаараа 21 аймгийн залуучуудын холбоогоо манлайлан 2014, 2015 онуудад Монголын Залуучуудын холбооны "Шилдэг залуучуудын холбоо"-гоор шалгараад байгаа бахдам амжилтыг үзүүлээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%