ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГХУСАЗСЗ хойд болон баруун сумдаар ажиллаад ирлээ

ГХУСАЗСЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 22-ноос 24-ны өдрүүдэд Сайхандулаан, Мандах, Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумдад ажиллаад ирлээ. ГХУСАЗСЗөвлөл ард иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөлийн ажлыг тайлагнаж, ард иргэдийн санал бодлыг сонслоо. Уг хэлэлцүүлэгт Сайхандулаан сумаас 40, Мандах сумаас 50, Айраг сумаас 65, Даланжаргалан сумаас 100, Иххэт сумаас 110, Дэлгэрэх сумаас 80, Алтанширээ сумаас 50 гаруй ард иргэд идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлсэнийг холбогдох албаны хүмүүс хүлээж авав. Ард иргэд  Даланжаргалан, Иххэт суманд гадны хүмүүс өнгийн чулууг маш ихээр олборлож, нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас болж, мал бэлчээргүйдэж байгаа талаар, Мандах суманд цахилгааны асуудлыг, Даланжаргалан суманд малын хулгай газар аваад байгаа боловч шийдвэрлэлт муу байгаа талаар онцлон дурьдаж байлаа. Мөн ГХУСАЗСЗөвлөлтэй Чандмань-Илч ХХК-ийн захирал Т.Азбаяр хамт ажиллаж, Айраг, Иххэт суманд халаалт дулаантай холбоотой асуудал дээр мэдээлэл хийж, ард иргэдтэй санал солилцов. ГХУСАЗСЗ 11 сарын 28,29-ны өдрүүдэд Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг,Ханги хилийн боомтод ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%