ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Хамтын шийдэл-Хөгжлийн гарц бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны A/515 тоот захирамжаар Дорноговь аймаг дахь салбар танхим, Ажил олгогч эздийн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороотой хамтран зохион байгуулж буй “ХАМТЫН ШИЙДЭЛ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” сэдэвт бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн 2016 оны 11-р сарын 26-ны өдөр Саран хөхөө театрт боллоо.
Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа, МҮХАҮТ-ийн төлөөлөл, Монголын Залуу эрдэмтдийн холбооны эрдэмтэн судлаач Л.Эрдэнэбаяр, Дорноговь аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн салбар танхимын дарга А.Буяннэмэх, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн нийт 350 гаруй хүн оролцлоо.
Үдээс өмнө Жижг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр орон нутгаас баримтлах бодлого, Жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг орон нутагт хөгжүүлэх боломж, арга зам, Кластер хэрхэн хөгжүүлэх вэ, ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн танилцуулга зэрэг сэдвээр сонирхолтой илтгэлүүдийг тавьсан бөгөөд үдээс хойш Аялал жуулчлал салбар зөвлөлийн уулзалт, ярилцлага, ЖДҮ, хоршооны салбар зөвлөлийн уулзалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхим тус тус зохион байгуулж, нэгдсэн хуралдаан дээр гарсан саналуудаа танилцуулан дүгнэлт нэгдсэн хуралдааныг хийжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%