Дорноговь Засаг дарга сумдын Засаг дарга нар батламж гардуулах ёслол 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Соёмбо цогцолборт боллоо.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Алтанширээ сумын Засаг дарга Лувсангийн Цэцэгдарь, Замын-Үүд сумын Засаг дарга Найдангийн Алдарбаяр, Иххэт сумын Засаг дарга Очирсүхийн Энхтуул, Мандах сумын Засаг дарга Норсүрэнгийн Отгонбаяр, Өргөн сумын Засаг дарга Жамбалдоржийн Сүхбаатар, Сайншанд сумын Засаг дарга Сайнхүүгийн Одбаяр, Улаанбадрах сумын Засаг дарга Цэвэгжавын Эрхэмболд, Хатанбулаг сумын Засаг дарга Сайнбуянгийн Эрдэнэболд, Хөвсгөл сумын Засаг дарга Найдангийн Энхбаяр, Эрдэнэ сумын Засаг дарга Чулуугийн Энхмэнд нартай батламжид гарын үсэг зурж, очир баригч тэмдгийг гардуулан өглөө.
УИХ-ын эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан болон аймгийн удирдлагууд юун түрүүнд сумдын Засаг дарга дарга нарт баяр хүргэж, ирэх 4 жилийн хугацаанд төр, засгийн бодлого, хууль тогтоомжийг чандлан сахиж, ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж сум орон нутгийн хөгжилд хоёргүй сэтгэлээр ажиллах, цаашид иргэдийн оролцоо санал бодолд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах, ил тод нээлттэй байх зарчим дээр тулгуурлан ажиллахыг үүрэг болголоо.