Дундговь аймагт зохион байгуулагдсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит волейболын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн баг тамирчид амжилттай оролцоод ирсэн Ш.Алтанчимэг дасгалжуулагчтай Дорноговь аймгийн өсвөрийн волейболын баг тамирчдад Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр 400,000 төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлэн, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.