ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл урд сумдад ажиллаад ирлээ

2016-12-01

Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу зөвлөлийн дарга С.Түмэнбаяр, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу, Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Мөнхбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч н.Оюунцацрал, аймгийн Тагнуулын хэлтсийн ахлах ажилтан, ахмад М.Галдорж, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргыг орлож мэргэжилтэн М.Ууганцэцэг, аймгийн ИТХ-ын цагаатгал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан Л.Оюунсүрэн, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийг орлож мэргэжилтэн Б.Энхтуяа нар болон орон нутгийн телевиз МНТ-тэй хамтран 2016 оны 11 дугаар сарын 28-29 ний өдрүүдэд Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Ханги-Мандалын боомт, Зүүнбаян баг-сумдын иргэдэд хууль сурталчлах, иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулахын зэрэгцээ тухайн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, ирэх оны ажил бусад чиглэлээр тэдний саналыг сонсох зорилгоор ажиллаад ирлээ. 
Тус уулзалт ярилцлаганд Улаанбадрах сумын 50, Хөвсгөл сумын 80, Хатанбулаг сумын 98, Зүүнбаян багийн 65  нийт 293 иргэд оролцож, ажлын хэсгийнхний тавьсан мэдээлэл болон тухайн орон нутагт болж байгаа үйл явдалтай холбоотой асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийсний зэрэгцээ тэдгээрээс холбогдох хариултыг авч, зарим асуудал, мөн сумдын "АА" бүлэг болон Хэсгийн төлөөлөгч Цагдаагийн үйл ажиллагаатай танилцаж шийдвэрлүүлэв. 
ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүний нэрийн хуудас, Цагдаа, Прокурор, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс иргэдэд зориулсан гарын авлага материал, боршур тараан судалгаа авч дүгнэлт хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%