УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд үндэсний сургагч багш бэлтгэгдсэн. Энэхүү сургалтын хүрээнд Дорноговь аймгаас аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул сургагч багшаар, Б.Эрдэнэцэцэг мастер багшаар бэлтгэгдэж аймгийнхаа төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг “Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт” сэдвийн дор 2016 оны 12-р сарын 02,03-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Мөн Улаанбаатар хотоос үндэсний сургагч багш Н.Баярсайхан, П.Янжинлхам нар оролцож Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, ИТХ-ын хуралдаан, хуралдааны зохион байгуулалтын хэлбэрүүд, хуралдааны дэг, Орон нутгийн төсвийн удирдлага, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь, Байгаль хамгаалал, газрын харилцаа зэрэг сэдвээр төлөөлөгч хүнд зайлшгүй мэдэх ёстой хэрэгцээт онолын мэдлэгийг оролцооны аргыг ашиглан зохион байгуулж байгаа.
Тус сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон аймгийн хүн ам ихээр төвлөрсөн сумд болох Сайншанд, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга нар хамрагдаж нутгийн өөрөө удирдах байгууллага гэж чухам юу болох, төлөөллийн байгууллагын хийж хэрэгжүүлж болох эрх, төлөөлөгч төрийн, төрийн бус байгууллага, ард иргэдтэй хэрхэн харьцах зэрэг олон мэдээлэл мэдлэгийг энэхүү сургалтаар олж авч байна.