ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Төлөөлөгчдийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд үндэсний сургагч багш бэлтгэгдэн “Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний суурь” сэдвийн дор 2016 оны 12-р сарын 02,03-ны өдрүүдэд зохион байгууллаа. 
Сургалтыг Дорноговь аймгаас бэлтгэсэн "Дорноговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, мастер багш Б.Эрдэнэцэцэг болон Улаанбаатар хотоос үндэсний сургагч багш Н.Баярсайхан, П.Янжинлхам удирдан явуулж, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, ИТХ-ын хуралдаан, хуралдааны зохион байгуулалтын хэлбэрүүд, хуралдааны дэг, Орон нутгийн төсвийн удирдлага, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь, Байгаль хамгаалал, газрын харилцаа зэрэг сэдвээр онолын мэдлэгийг өгөхөөс хичээл бүрт баг болгон хувааж оролцооны аргыг ашиглан амжилттай зохион байгуулсан.
Тус сургалтад хамрагдсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Сайншанд, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга нар багш хичээл заасан багш нарт төлөөлөгч хүний заавал мэдэх ёстой зүйлийг заасанд талархаж байгаагаа илэрхийлээд уригдан ирсэн сургагч багш нарт цаашдын ажилд нь амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%