Дорноговь аймгийн ИТХ-ын 2016 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн 02/02 тоот тогтоолоор ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, Санхүү эдийн засаг, төсвийн бодлогын хороо, Дэд бүтэц, байгаль орчин хөдөөгийн бодлогын хороо, Нутгийн захиргаа, хууль эрх зүйн хороо, Олон нийттэй харилцах хороо гэсэн 5 хороог байгуулсан билээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан 12 дугаар сарын 05-ны өдөр болохтой холбогдуулан төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тусын харьяалагдах хороонд ажиллаж, хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор холбогдох албаны хүмүүс, хэлтсийн даргаас тодруулга авч ажиллалаа.