Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 3-р хуралдаан 2016 оны 12-р сарын 5-ны өдөр 87,1 хувийн ирцтэйгээр аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд эхэллээ.
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
1.Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан
2.Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай мэдээлэл
3.Дорноговь аймгийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
4.Татварын хувь хэмжээ тогтоох тухай
5.Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай
6.Дорноговь аймгийн орон нутгийн 2017 оны төсвийг батлах тухай
7.Аймгийн Аудитын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан, мэдээлэл
8.Аймгийн Аудитын газраас төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар өгөх санал
9.Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
10.Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай
11.Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2016 онд /бүрэн эрхийн хугацаанд/ хийсэн ажлын товч мэдээлэл
12.Зүүнбаян багийг сумын статустай болгох тухай
13.Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай