Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор бүх аймаг болон нийслэлд 2016 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа хагас шигшээ буюу Шатар сонирхогчдын 2016 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймгийн төв Сайншанд хотноо өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагт эхэлсэн бөгөөд тэмцээнийг ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Т.Азбаяр нээж, шатар сонирхогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.
Анхан шат буюу 14 суманд зохион байгуулагдсан сумын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 142, эмэгтэй 45, нийт 187 шатар сонирхогч өрсөлдөж, эрэгтэй 42, эмэгтэй 14, нийт шилдэг 56 шатар сонирхогч хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан билээ. Харин аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй шатар сонирхогч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм байна.

Тус тэмцээний зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монголын Шатрын холбооны Дорноговь аймаг дахь зөвлөл ажиллаж байна.