Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын Шатрын холбооны Дорноговь аймаг дахь зөвлөлөөс Дорноговь аймгийн Шатар сонирхогчдын 2016 оны аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Сайншанд хотын ЕБ-ын нэгдүгээр сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд 14 сумаас шалгарсан шилдэг 56 шатар сонирхогч өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд 1-р байранд О.Тэнүүн (Сайншанд сум), 2-р байранд Ж.Лүндээжанцан (Сайншанд сум), 3-р байранд Г.Баттүвшин (Сайншанд сум), эмэгтэй төрөлд 1-р байранд Э.Цэндсүрэн (Сайншанд сум), 2-р байранд Б.Эрдэнэтуяа (Айраг сум), 3-р байранд Ц.Лхамсүрэн (Сайншанд сум) нар тус тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Энэхүү тэмцээнд амжилттай эрэгтэй төрөлд 1, 2-р байранд, эмэгтэй төрөлд 1-р байранд орсон шатар сонирхогч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болоод байгаа юм. Дорнын говь нутгаа төлөөлөн шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдадаа амжилт хүсье.