Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дорноговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Баясгалан, Цэцэн хан худалдааны төвийн захирал Х.Хүрэл, Сайншанд сумын 3-р багийн өндөр настан Г.Жамсранжав, Сайншанд сумын 4-р багийн өндөр настан С. Хадаа, Цэргийн гавъяаны одонгоор Цагдаагийн газрын ахмад ажилтан У.Өвгөн, Алтан гадас одонгоор Алтанширээ сумын 2-р багийн өндөр настан Р. Лувсан, Алтанширээ сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Сугардорж, Сайншанд сумын Ветшанд ХХК-ийн малын эмч Ё.Түмэндэмбэрэл, Сайншанд сумын 2-р багийн өндөр настан Д.Өлзийхутаг, Талын нүдэн ХХК-ийн захирал Ч.Төмөрбаатар, Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал Т. Эрдэнэцэцэг, Сайншанд сумын 2-р багийн иргэн Б.Цолмон, “Мэдээлэл холбооны сүлжээ “ Төрийн өмчит компанийн өндөр настан Д.Төгс, Хөдөлмөрийн хүндэт медалиар Монгол Банкны хэлтсийн жолооч Б.Энхмэнд, Барилга угсралтын Айсуй –Хөгжил ХХК-ийн барилгын инженер Э.Урнаа, Барилга угсралтын Монголт ХХК-ийн барилгын инженер М.Амартөр, Их Уулын говь ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Ч.Сийлэгмаа, Сайншанд сумын 4-р багийн өндөр настан Д.Цэцэгмаа, Сайншанд сумын Монгол Ардын намын хорооны дэд дарга Д.Нямаа, Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Чандганацагаан, Замын-Үүд сумын 2-р багийн Засаг дарга Ч. Амарбаяр,Замын-Үүд сумын 3-р багийн Засаг дарга Ш.Баяржавхлан, Замын-үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн сургалтын менежер У.Оюунтуяа, Замын-үүд сумын 1-р сургуулийн математикийн багш Г. Батхишиг, Цэргийн хүндэт медалиар Онцгой байдлын газрын бэлтгэл ахмад Б.Батбаяр, Сайншанд сумын Цагдаагийн ахмад ажилтан Ж.Насандулам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах нягтлан бодогч Ц.Дэлгэрсайхан нарын 26 хүнийг тус тус шагналаа.
Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Түмэнбаяр Төрийн дээд одон медалиар шагнагдсан нийт хүмүүст баяр хүргээд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.