Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын Шатрын холбооны Дорноговь аймаг дахь зөвлөлөөс Дорноговь аймгийн шатар сонирхогчдын 2016 оны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд оролцож улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан О.Тэнүүн (Сайншанд сум), Ж.Лундаажанцан (Сайншанд сум), Э.Цэндсүрэн (Сайншанд сум) нарын тамирчдыг Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр хүлээн авч уулзан, амжилт хүслээ. Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.