Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож байна. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр Үндсэн хуулийн өдөрт зориулан тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд төрийн албан хаагчид болон ард иргэдэд Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдол” сэдвээр Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, Монголын лекторын холбооны сургагч багш, Шихихутуг дээд сургуулийн багш Ц.Амарсанаа лекц уншив. Уг лекцэнд 190 гаруй хүмүүс оролцож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар сонирхолтой яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ. Маргааш буюу 01 дүгээр сарын 14-ний 15 цагт Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан Аймгийн Спортын ордонд болно.