Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж байна. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Үүнд:
1. Шинээр байгуулагдах Зүүнбаян сумын хилийн цэсийг тогтоохтой холбогдуулан санал боловсруулах мэргэжлийн комисс байгуулах тухай
2. Улсын Их Хурлын “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн зургийг батлах тухай” тогтоолын төсөлд санал өгөх
3. Аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай
4. Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
5. “Хурлын хороод болон төлөөлөгчийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөлд нь дэмжлэг болох тухай” журам батлах тухай
6. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнд хөрөнгө зарцуулах тухай
7. Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар санал хүргэх тухай
8. Бусад асуудал /Улсын тусгай хэрэгцээний газраас иргэдэд өмчлүүлэх газрыг чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц/ Танилцуулга
Хуралдааныг орон нутгийн DSB, МНТ телевиз болон Dmedia агентлаг сурвалжилж байна.