Монгол Улсын Их Хурлын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Дорноговь аймгийн ИТХ-тай хамтран хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дорноговь аймгийн 14 сумын ИТХ-ын нийт 300 орчим төлөөлөгчийг хамруулсан Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн суурь сургалтыг Сайншанд хотноо 2017 оны 02 дугаар сарын 01-02-нд Сайншанд, Замын-Үүд, Мандах, Сайхандулаан сум, 2017 оны сумыг 3 хэсэг хуваан хоёр хоёр өдрөөр нийт 6 хоногийн турш амжилттай зохион байгуулж дууслаа.
Тус сургалтыг үндэсний хэмжээнд сургагч багшаар бэлтгэгдсэн Дорноговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, сургагч багш Б.Эрдэнэцэцэг, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, Төв аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн нар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс”, “Хуралдааны дэг”, “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Байгаль хамгаалал, газрын харилцаа”, “Иргэдийн оролцоог хангах нь” зэрэг иргэдийн төлөөлөл болсон төлөөлөгч хүний заавал мэдэх шаардлагатай хэрэгцээт мэдээллийг 2 өдрийн турш сургалтаар сэдвээр зохион байгуулж, оролцооны аргыг зохион байгуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болголоо.