17-р жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн сар шинийн босгон дээр Дорноговь аймгаас 5 малчин "Улсын аварга малчин" цол хүртэж, 19 малчин “Аймгийн сайн малчин” цол хүртээд байна билээ.
2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр Монгол Улсын баялаг болсон малс мал аж ахуй хөгжүүлэх, үүлдэр угсаа, ашиг шимийг нь нэмэгдүүлсэн амжилтаараа бусдыгаа манлайлан хошуучилж "Улсан аварга малчин" цолын болзлыг хангасан Хатанбулаг сумын 3-р багийн малчин Чулуугийн Батхүрэлд "Улсын аварга малчин" цол тэмдгийг, мөн Хатанбулаг сумын 3-р багийн малчин "Аймгийн сайн малчин" цол хүртсэн Хадын Буянтогтох, 4-р багийн малчин Батдоржийн Ундрах нарын шагналыг нь хотонд нь очиж гардуулж хүндэтгэл үзүүллээ.
2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр "Аймгийн сайн малчин" цол хүртсэн Алтанширээ сумын 2-р багийн малчин Дашдэмбэрэлийн Отгончулуун, 1-р багийн малчин Баттөмөрийн Мөнх-Эрдэнэ, Дэлгэрэх сумын "Цагаан хад" багийн Дүүдаваагийн Цэнджав, Өргөн сумын Сүмийн булаг багийн малчин Батнасангийн Баттулга нарт Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр шагналыг нь хотонд нь очиж гардуулж хүндэтгэл үзүүллээ.
"Улсын аварга малчин" болон "Аймгийн сайн малчин" цол хүртсэн нийт малчдадаа ирэх жилдээ улам их амжилт гаргахыг хүсье.