ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Мэндчилгээ

2017-02-24

Дорнын говь нутгийн ахан дүүс, азай буурлууддаа ирж буй 17-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын мэндийг айлтган дэвшүүлье.
Монголчууд бид бүхэн хэдэн мянган жилийн тэртээгээс үндэсний хэмжээнд Сар шинийн баярыг элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн, муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгож байгаа хэмээн ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ард түмэн билээ.
Алсран одож байгаа “Муу нүүрт” хэмээх гал бичин жил Дорноговьчууд бидний хувьд өгөөж буянаа харамгүй хайрласан, амжилт бүтээлээр арвин сайхан жил болж өнгөрлөө. Тухайлбал паралимпаас хүрэл медаль, Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах даамын тэмцээнд 3 алт, 2 мөнгө, улсын сайн малчин таваар нэмэгдэж нутгийн зон олноо баярлууллаа. Нутаг орон маань өнөтэй сайхан өвөлжиж, урган төлжихийн эхлэл, урин хавартай золгож байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бичин жилдээ олон ажлыг зохион байгуулж, гарсан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж, үр бүтээлтэй ажилласан. Гал тахиа жилдээ төрийн бодлого шийдвэр гаргах ажилд иргэдээ өргөнөөр оролцуулж, тэдний дуу хоолой үзэл бодлыг хүлээн авч ажиллахад онцгой анхаарал хандуулахаар төлөвлөөд байна.
Их үйлсийн эзэд, эгэлгүй хөдөлмөрч Дорноговьчууд та бүхэндээ угтан золгож буй “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилдээ айл хотлоороо, ахан дүүсээрээ амар амгалан, эрүүл саруул, элбэг хангалуун сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга
Сандагдоржийн ТҮМЭНБАЯР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%