Дорноговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Дэчинчойнхорлин хийд, Дорноговь аймгийн Үндэсний бөхийн холбооноос хамтран зохион байгуулсан 17-р жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн Цагаан сарын барилдаан 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр аймгийн спортын ордонд болж аймаг, улсын цолтой 32 бөх бяр хүч, уран мэхээ уралдуулан барилдсанаас аймгийн арслан Т.Буянжаргал түрүүлж, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Улсын начин Ц.Чимэддорж, Мандах сумын харьяат аймгийн харцага Б.Баатархүү нар шөвгөрч хурсан олныг баясгалаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарын албаны хүмүүс гардуулж өглөө.