Ард иргэд, хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээлтийн үйл ажиллагааг танилцуулан, үнэн зөв мэдээлэл өгөх, иргэдийн санал бодлыг сонсон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх, талууд нэгдсэн зөв ойлголттой болох, зөвлөмж гаргах зорилгоор Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БНЗӨБЦТС ТӨХК-ний Дорноговь аймаг дахь салбар хамтран иргэд хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулсан "Цахилгаан эрчим хүч ба хэрэглэгч" хэлэлцүүлгийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт "Соёмбо" цогцолборын "Иргэний танхим"-д зохион байгуулах тул сонирхсон иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7052-0001, 9900-6744, 9400-4115 дугаараас лавлана уу.