ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Сургалтад урьж байна

2017-03-09

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулж уг хуулийн зорилго, агуулга, ач холбогдлыг иргэд олон нийтэд таниулах, сурталчлах, хуулиар олгогдсон үүргийг нь мэдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болон түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагаас Соёмбо цогцолборын “Иргэний танхим”-д иргэд, олон нийтийг хамруулсан сургалт зохион байгуулах тул та бүхэн хүрэлцэн ирнэ үү.
Сургалтыг Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Эрх зүйн онолын тэнхимийн ахлах багш, Цагдаагийн ахмад О.Отгонтуяа удирдан явуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%