ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Шинээр мөрдөгдөж буй хуулиар сургалт зохион байгууллаа

2017-03-16

   Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол Улсын хууль анх 2004 онд батлагдаж өдгөө 12 жилийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн батлагдаж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  орон даяар дагаж мөрдөгдөж байгаа билээ. Тус хуулинд тусгагдсан төр, хууль хяналтын байгууллагын албан хаагчдын болон   иргэд олон нийтийн үүрэг, хариуцагыг таньж мэдүүлэх, эрх зүйн мэдлэгийг нь  дээшлүүлэх , шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг Хууль Сахиулахын Их сургуулийн Нийгмийн Ухааны сургуулийн Эрх зүйн онолын тэнхимийн ахлах багш, Цагдаагийн ахмад О.Отгонтуяа удирдан явуулав.
Нийт дөрвөн удаагийн сургалт семинар зохион байгуулж нийт 306 иргэд, төрийн албан хаагчид хамрагдлаа.  Үүнд:
1. Нутгийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын нийт 70 албан хаагчдад тэдгээрийн хуулиар олгогдсон үүргийн талаар,
2. Төрийн бус байгууллагын төлөөллүүд, иргэд олон нийтийг хамруулсан нийт 105 иргэнд гэр бүлийн хүчирхийллийн талаар болон  түүнд өртвөл хаана хандах, иргэний мэдээлэх үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар,
3. Цагдаагийн албан хаагч болон хамтарсан багийн нийт 48 гишүүдэд аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээг хэрхэн хийх талаар онол болон практик хэрэглээний  дадал олгох асуудлаар,
4. Цэцэрлэг, сургуулийн нийт 83 багш сурган хүмүүжүүлэгч болон нийгмийн ажилтнуудад хүүхэд хамгааллын хууль болон хүүхэдтэй харилцах талаар тус тус ойлголт, мэдээллийг өглөө. 
Тус хуулиар олгогдсон өөрсдийн  хүлээх үүргийг онол болон практик байдлаар мэдэж аван түүнийгээ хэрэгжүүлэхэд нь нөлөөлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болон түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх,  мөн энэхүү хууль тогтоомжийн зорилго, ач холбогдлын талаарх ойлголт авсанд сургалтын ач холбогдол оршлоо. 

Сургалтыг орон нутгийн DSB, МНТ телевиз,  DMedia агентлагууд сурвалжлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%